Урилга: Исланд дахь цагаачлал, дүрвэгсдийн асуудлаарх бодлогод шууд нөлөөлнө
Цагаачид, дүрвэгсдийн дуу хоолойг энэ бүлгийн асуудлаар бодлогод тусгахын тулд цагаачид болон дүрвэгсэдтэй ярилцаж, зөвшилцөх нь маш чухал юм.
Нийгмийн асуудал, хөдөлмөрийн яам таныг Исланд дахь дүрвэгсдийн асуудлаарх фокус бүлгийн хэлэлцүүлэгт урьж байна. Бодлогын зорилго нь энд суурьшсан хүмүүсийг нийгэмд болон хөдөлмөрийн зах зээлд илүү сайн нэгтгэх (хамруулах), идэвхтэй оролцох боломжийг олгох явдал юм.
Таны оруулсан хувь нэмэр маш их үнэлэгддэг. Энэ бол цагаачлал, дүрвэгсдийн асуудлаарх бодлогод шууд нөлөөлж, ирээдүйн алсын харааг тодорхойлоход оролцох онцгой боломж юм.
Хэлэлцүүлэг Рейкьявик хотод 2-р сарын 7 - ны Лхагва гарагт 17:30-19:00 цагийн хооронд Нийгмийн асуудал, хөдөлмөрийн яаманд болно (Хаяг: Рейкьявик, Сидумули 24 ).
Хэлэлцүүлгийн бүлгийн тухай болон хэрхэн бүртгүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорхи баримт бичгүүдээс янз бүрийн хэлээр авах боломжтой. Жич: Бүртгэлийн эцсийн хугацаа 2-р сарын 5 (хязгаарлагдмал зайтай)
Нээлттэй зөвлөлдөх уулзалтууд
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас орон даяар хэд хэдэн нээлттэй зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгууллаа. Исландын цагаачид, дүрвэгсдийн асуудлаарх анхны бодлогыг тодорхойлох сэдэв учраас хүн бүрийг урьж байна, цагаачдыг нэгдэхийг онцгойлон хүсч байна.
Англи, Польш хэлээр орчуулга хийх боломжтой.